Америкийн стриминг үйлчилгээ үзүүлэгч “Netflix” компанийн төлбөр төлдөг хэрэглэгчдийн тоо 1 сая орчмоор буурсан талаар мягмар гарагт компанийн цахим хуудсанд нийтлэгдсэн улирлын тайланд дурджээ. Оросын зах зээлээс гарсантай холбоотойгоор энэ оны дөрөвдүгээр сард 200 мянган хэрэглэгчээ алдсан тус компани 2 сая хэрэглэгчээ алдана гэж таамаглаж байсан байна. Харин тэдний тоо 221.64 саяас 220.67 сая болж буурчээ. Компанийн шинжээчид энэ оны гуравдугаар улирлын эцэс гэхэд төлбөр төлдөг хэрэглэгчдийн тоо 1 сая орчмоор нэмэгдэнэ гэж таамаглаж байгаа юм.
Тайлангийн хугацаанд компанийн орлого 7.97 тэрбум ам.доллар давсан бол 1.44 тэрбум ам.долларын ашиг олжээ. Энэ оны эхний улиралд “Netflix” 7.86 тэрбум ам.долларын орлого олж, 1.59 тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг