Үнэт цаасны арилжаагаар 2022 оны эхний хагас жилд 246.6 их наяд төгрөгийн гүйлгээ хийж, 154.1 сая ширхэг үнэт цаас арилжжээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс гүйлгээ 372.6 (60.2%) тэрбум төгрөгөөр, арилжсан үнэт цаас 209 (57.6%) сая ширхгээр буурсан болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ.
Үнэт цаасны гүйлгээ зургаадугаар сард 59.2 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 25.3 (29.9%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 52.1 (8.3 дахин) тэрбум төгрөгөөр өсжээ.
Түүнчлэн арилжсан үнэт цаас 16.5 сая ширхэг болж, өмнөх сараас 1.9 (10.3%) сая ширхгээр, өмнөх оны мөн үеэс 6.0 (26.5%) сая ширхгээр буурсан аж.
График. Үнэт цаасны гүйлгээ, арилжсан үнэт цаас, сараар
Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс энэ оны зургаадугаар сард 33,867.2 нэгж болж, өмнөх сараас 1,282.7 нэгжээр буурч, өмнөх оны мөн үеэс 845.5 нэгжээр өссөн аж.
График 2. ТОП-20 дундаж индекс, сараар