Өчигдөр буюу 2022 оны 7 дугаар сарын 19-ны өдөр ЭМЯ-ны удирдлагууд шуурхай цахим хурлыг Аймгуудын ЭМГ, НЭ-ийн дарга, БОЭТ-ийн удирдлагуудыг оролцуулан зохион байгуулжээ. Энэхүү хурлаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын тархалтын Дэлхий дахины нөхцөл байдлын мэдээллийг ЭМЯ-ны Нийтийн Эрүүл мэндийн газрын Халдварт өвчний хэлтсийн дарга Л.Энхсайхан хийжээ. Сүүлийн 5 долоо хоногт дэлхий дахины тохиолдлын тоо тасралтгүй өсөж байгаа бол БНСУ ба Япон улсад тохиолдлын тоо 7 хоногийн дотор 2-3 дахин нэмэгдээд байгаа ба ДЭМБ мэдээллээр сүүлийн 7 хоногт хийсэн ген дараалал тогтоох шинжилгээнээс харахад дэлхий улс орнуудад БА4 хувилбар 15 хувь, БА5 хувилбар 50 хувийг эзэлж байгаа аж. Мөн Коронавируст халдвар (КОВИД-19) болон Томуугийн өвчлөлийн тархалтын дотоодын нөхцөл байдал, өвчлөлийн цаашдын хандлага, анхаарах асуудлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан танилцуулжээ.
Манай улсын хувьд мөн тохиолдлын тоо нэмэгдэж байгаа ба БА4, БА5 хувилбарын эзлэх хувь эрс нэмэгдэж байгааг анхааруулжээ. Үүний дараа Эм,эмнэлгийн хяналт, зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцтэй холбоотой мэдээлэл өгсөн аж. ЭМЯ-ны удирдлагууд Орон нутгийн төлөөлөлтэй хийж буй шуурхай хурлаар улсын хэмжээнд болон орон нутагт (КОВИД-19)-ын өвчлөлийн тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагуудыг хүний нөөцийн зохицуулалт хийх, эм, эмнэлгийн хэрэгслийн 3 сарын нөөц бүрдүүлж ажиллахыг анхааруулж үүрэг чиглэл өгчээ. Цахим хуралд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ТЗУГ-ын дарга П.Эрхэмбаяр, БТГ-ын дарга Б.Буянтогтох, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Эм,эмнэлгийн хяналт, зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа болон ЭМЯ-ны газар хэлтсийн дарга нар 21 Аймгийн ЭМГ, НЭ-ийн дарга, БОЭТ-ийн захирал удирдлагууд оролцсон аж. Өчигдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЗГХА-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, ЗГХА-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Төмөр замын нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлгийн удирдлагуудтай ээлжит шуурхай цахим хурлыг хийж мөн хүний нөөц ба эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцөө бэлдэн ажиллах чиглэл өгчээ.