Ойрын өдрүүдэд түр зуурын бороотой байгаа. Энэ нь үер, усны аюул болох эрсдэлийг бий болгож байгаа юм. Иймээс НОБГ-аас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж байгаа юм.
Зургаадугаар сарын 27-ноос долдугаар сарын 17-ны хооронд гал түймрийн 47, аврах ажиллагааны 26, нийт 73 дуудлага иржээ. Энэ хугацаанд гал түймрийн утааны бүсээс 40 иргэнийг гаргаж, 12.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан байна.
Мөн аюулт үзэгдэл, ослоос 29 иргэнийг авран хамгаалжээ. Харин он гарснаас хойш объектын гал түймрийн 1,169, ой хээрийн түймрийн тав, аврах ажиллагааны 103, нийт 1,277 дуудлагад үүрэг гүйцэтгэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 27 хувиар өссөн үзүүлэлт юм.
Наадмын үеэр буюу долдугаар сарын 10-13-нд гал түймрийн 10, аврах ажиллагааны зургаан дуудлагаар ажиллажээ. Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд усны ослын 15 дуудлагад ажиллаж, 20 хүний амь аварч, хоёр машиныг татан гаргаж, голын усанд осолдсон есөн хүний /Том хүн зургаа, хүүхэд гурав/ цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Зургаадугаар сарын 27-ноос долдугаар сарын 17-ны хооронд гал түймрийн 47, аврах ажиллагааны 26, нийт 73 дуудлага иржээ. Энэ хугацаанд гал түймрийн утааны бүсээс 40 иргэнийг гаргаж, 12.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан байна.
Мөн аюулт үзэгдэл, ослоос 29 иргэнийг авран хамгаалжээ. Харин он гарснаас хойш объектын гал түймрийн 1,169, ой хээрийн түймрийн тав, аврах ажиллагааны 103, нийт 1,277 дуудлагад үүрэг гүйцэтгэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 27 хувиар өссөн үзүүлэлт юм.
Наадмын үеэр буюу долдугаар сарын 10-13-нд гал түймрийн 10, аврах ажиллагааны зургаан дуудлагаар ажиллажээ. Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд усны ослын 15 дуудлагад ажиллаж, 20 хүний амь аварч, хоёр машиныг татан гаргаж, голын усанд осолдсон есөн хүний /Том хүн зургаа, хүүхэд гурав/ цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Эх сухвалж: НОБЕГ