НД-ын сангаас зургаан сарын хугацаанд 138 мянган хүнд 109 тэрбумын тэтгэмж олгожээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг 2022 оны эхний хагас жилийн байдлаар Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос танилцуулжээ.

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар (НДЕГ)-ын өгсөн мэдээллээр энэ оны эхний хагас жилд нэг сая хүн даатгал төлжээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 68,000-аар буюу долоон хувиар өссөн үзүүлэлт аж. Тодруулбал, даатгуулсан иргэдийн

  • 87 хувь нь албан журмаар
  • 13 хувь нь сайн дураар даатгалд хамрагдсан аж