Цэргийн албанд явсан залуус амь насаа алдсаар, МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх таг дуугай байсаар л байх уу?

Яг одоо тэд хэн нэгний сайн хүү ч ирээдүйд эх орондоо аюул тулгарахад хамгийн түрүүлж дүрэмт хувцсаа өмсөөд байлдахад ч бэлэн эх орны баатарлаг эрчүүд. Бид тэгж л бодож үр хүүхдээ цэргийн албанд "АЛБАА САЙН ХААГААД ИРЭЭРЭЙ" хэмээн мордуулдаг. Гэвч сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд сайн хүүгээ цэргийн албанд явуулахаас халшрах болж. Цэргийн албанд мордуулахын өмнө эрүүл мэндийн бүх шинжилгээнд хамруулж цоо эрүүл хүүхдүүд цэрэгт татагддаг. Гэтэл сүүлийн хоёрхон жилийн дотор бүхэл бүтэн дөрвөн цэргийн алтан амь эрсэдсэн хэрэг гарсан. Тухайлбал:

- 2021.02.07. Хилийн цэргийн 0129 дүгээр ангийн алба хаагч амиа хорлосон байдалтай олдсон.

- 2021.03.31 Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч Б-г салаан захирагч, дэслэгч Г согтуудаа зодож аминд нь хүрсэн

-2022.06.16, 16:00- Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай Н ходоод нь задарч нас барсан

-2022.07.13-ны өдрийн өглөөний 09 цаг 13 минутад Өмнөговь аймгийн Даланзадгад сумын зургаадугаар багийн нутаг дэвсгэрт байрлах барилгын хашаанд тус аймагт байрлах Зэвсэгт хүчний 167-р ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч 19 настай Н нас барсан байдалтай олдсон.

Энэ мэтчилэн цэргийн албанд явсан залуус удаа дараа амь насаа алдаж байхад Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, МУ-ын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх таг дуугүй байсаар байх уу?