Төмөр зам барина гэж улсын хэдэн их наяд төгрөгөөр гараа угаав даа. Барьж байгуулсан гээд баахан нөхдүүд Хөдөлмөрийн баатар цол зүүцгээв.
Ингэж ч Хөдөлмөрийн баатар болдоггүй байх аа. Хоёр жил гаруй ажилласан нэр зүүгээд Стандарт бус (Оросууд хуримын генерал гэдэг шиг) Хөдөлмөрийн баатар цол хүртсэн нөхдүүд өнөөдөр цол тэмдэгээ угааж бөх барилдуулж морь уралдуулна гэнэ.
Хөдөлмөрийн баатар цолоос гадна тэрбумтнууд болжээ. Харин нөгөө их бүтээн байгуулалт ашиглалтад орсон уу. Хамгийн инээдтэй .нь туршилтын 50 вагон явуулаад халтирсан бүтээн байгуулалт зун лав явахгүй нь бололтой.
Борооны усанд сүйдээд засварын ажил ихтэй байгаа сурагтай. Уг нь төмөр замаа ашиглалтад оруулаад ачаа тээврээ явуулаад Хөдөлмөрийн баатар цолоо зүүх хэрэгтэй байсан бус уу.
Төмөр зам дээр жонхуу хутгасан Х.Баттулгын хэрэг цагдаа дээр сэргэсэн бөгөөд төрүүлсэн баатруудаа чирээд Эх могойтох вий дээ...