"Америкийн өдрүүд - 2022" цуврал арга хэмжээ амжилттай болж өнгөрчээ

 

АНУ-Монголын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд зохиогдсон "Америкийн өдрүүд - 2022" цуврал арга хэмжээ Их баяр наадмын өмнө амжилттай болж өндөрлөжээ. Зохион байгуулалтын багынхны зүгээс 

"Ойн тэмдэглэлт үйл ажиллагаануудыг маань дэмжиж, үнэтэй хувь нэмрээ оруулсан олон гайхалтай түншүүддээ гүн талархал илэрхийлье. Цаг заваа гарган, бидний хөтөлбөрт хүрэлцэн ирж оролцсон хөтөлбөрийн төгсөгчид, зочин илтгэгчид, уран бүтээлчид, Элчин сайдын өргөөний тогооч нар, Ногоон нуур цэцэрлэгт хүрээлэн дэх тоглолтод туслалцаа үзүүлсэн Сонгинохайрхан дүүргийн сайн дурын ажилтнууддаа баярлалаа! Хөтөлбөр, арга хэмжээнүүдийг маань сурвалжилж, иргэд олон нийтэд мэдээлсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудад мөн тусгайлан талархал илэрхийлье. Эцэст нь манай арга хэмжээг үзэж сонирхохоор ирсэн зочид Та бүхэндээ баярлаж талархсанаа илэрхийлье. Удахгүй дараа дараагийн хөтөлбөрүүдээр дахин уулзана гэдэгт итгэж байна" гэжээ.