"АНУ-ыг зорьж буй Монголчуудаас Pfizer хийлгэсэн байхыг шаардаж байна. Монголын хилийн дээсийг ч алхаж чадахгүй. Ялангуяа Солонгосын Олон улсын Инчоны нисэх буудлынхан цааш нь АНУ руу явах зөвшөөрөл өгөхгүй байна. Олон монголчууд буцаж байна" гэх гэх явган яриа ор үндэсгүй аж. Заавал хоёр удаа Pfizer хийлгэсэн байх хатуу шаардлагыг Монголын гааль ч, Солонгосын гааль ч, үргэлжлээд АНУ-ын гааль огт нэхсэнгүй. Харин АНУ -ыг зорьж буй бүх зорчигчийг онгоцондоо заавал маск зүүхийг хатуу шаардаж байна.