1980 оны Москвагийн зуны олимп 1980 оны долоодугаар сарын 19-д эхэлжээ. ЗХУ Афганистан руу цэргээ оруулсны улмаас дэлхийн 66 орон тус олимпод оролцохоос татгалзсан юм. Олимпод 80 орны 5100 тамирчин оролцсоноос ЗХУ 80 алт, Зүүн Герман 47 алт, Болгар, Куба, Итали 8 алтан медальтайгаар тэргүүлжээ. Франц, Итали, Их Британи, Дани, Австрали, Бельги, Швейцар, Нидерланд зэрэг улс Олон улсын олимпын хорооны далбаан дор оролцсон байна.
Эх сурвалж: Gogo.mn