Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг: "Биед ямар нэгэн зовуурь илэрч, хэт олон удаа найтаах, хамар битүүрэх, нүд аргах, чих загатнах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Ер нь бол ургамлын тоосны өвчин гэнэт гараад ирдэггүй. Хүүхэд байхдаа арьсаар нь юм гардаг манайхны хэлж заншсанаар диатезтай байсан эсвэл ээж аав нь харшлаар өвчилсөн тохиолдолд 80-90 хувийн магадлалтай уг харшлаар өвддөг. Өөрөөр хэлбэл харшил удамшдаг гэсэн үг".
- Харшлаас урьдчилан сэргийлэх эмчилгээний ямар аргууд байдаг вэ?
Нэгдүгээрт, өвөрмөц дархлаа үүсгэх замаар тухайн ургамлын тоосноос нь гаргаж авсан вакцин эмчилгээ хийх,
Хоёрдугаарт, угтуулах эмчилгээ хийлгэж болно. Уг 2 эмчилгээний алийг нь сонгохыг нарийн мэргэжлийн эмчээс асууж, зөвлөгөө авах хэрэгтэй.
- Өвөрмөц дархлаа тогтоох вакцин эмчилгээ нь тухайн харшил төрүүлэгч ургамлаас нь үйлдвэрийн аргаар бага тунгаас нь их тун руу нь ихэсгэх зарчмаар бэлдсэн бэлдмэлийг дэлхий нийтэд өвөрмөц дархлаа тогтоож организмыг дасан зохицуулж байна. Энэхүү бэлдмэлийг хэлэн дор уусгах, хамарт цацах, тарих зэрэг аргуудаар хэрэглэдэг. Энэ нь орчин үеийн эмчилгээний өндөр үр дүнтэй арга бөгөөд уг эмчилгээг ургамлын тоос агаарт цацахаас 2 сарын өмнөөс хэрэглэдэг.
- Олон төрлийн ургамлаас харшилтай байх юм бол энэ өвөрмөц эмчилгээ үр дүнгээ өгөхгүй. Олон төрлийн ургамлаас харшилтай хүн угтуулах эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Угтуулах эмчилгээ гэдэг нь хоёр сарын өмнө, сарын өмнө эмийн эмчилгээ хийлгэнэ гэсэн үг. Манайхан дур мэдэж өндөр тунгаар гормонтой тариаг Хятад болон Улаан-Үдээс авчирч тарьдаг. Энэ нь маш аюултай. Дараа нь эргээд түүний гаж нөлөөг дарах гэж хэцүү. Тиймээс мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Одоо хүмүүс цахим орчинд баталгааны бичиггүй зарагдаж байгаа эм худалдаж аваад байгаа нь маш буруу хэмээн эмч зөвлөжээ.
Эх сурвалж: Time.mn