Сүүлийн үед өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ ихээр нэмэгдэж байна. Энэ тухай нэрт нийтлэлч Баабар: "Юмны үнэ өсөх нь тухайн бараа үйлчилгээ ховордсоноос шалтгаалдаг. Соц үед хаалттай нийгэм байсан тул ховордолт энгийн зүйл байсан. Харин Монгол нээлттэй нийгэм болж ховордолт биш ханш инфляц л үнэ өсгөсөөр. Мах 7₮ байснаа 15000₮ болсон нь инфляц. 1995 онд инфляц 360% болж өссөнтэй холбоотой" хэмээжээ.