Өнөөдрөөс дараах байршилд халуун ус хязгаарлана

Долоодугаар сарын 18-28-ныг хүртэл арав хоногийн хугацаанд дараах байршилд халуун ус хязгаарлана.

Тухайлбал, Төв гандан, Бөмбөгөр худалдааны төв, Баянбүрд төв, 7-р хороолол, КТМС, Цэцэг зочид буудал, 12-р хороолол орчмын хэрэглэгчид, Төв шуудан, Хангарди ордон, Засгийн газрын ордон, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, УДДТ-37, 42-с хангадаг хэрэглэгчид, Бага тойруу, Цэцэг төв, Зоос гоёл ХХК, СУИС, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, 5-р сургууль, МУИС, Спортын төв ордон, УБИС, орчмын хэрэглэгчдийн хэрэглээний халуун усыг хязгаарлана.

Халуун усыг түр хязгаарлаж ирэх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам тоноглолд үзлэг, үйлчилгээ хийх, хаалт арматур солих, шинэчлэх, дулаалга болон жийргэвч шалгах, нягтын шахалт хийх, турших ажлууд хийгдэх ба хугацааны өмнө дээрх ажлууд хийгдсэн газруудыг хэрэглээний халуун усаар хангахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

Энэ хугацаанд нэр дурдсан байршлуудын харьяа ОСНААКонторууд мөн өөрийн эзэмшлийн шугам тоноглолд ээлжит засвар үйлчилгээгээ амжиж хийх шаардлагатай байдаг тул зарим тохиолдолд хугацаа өөрчлөгдөх магадлалтай тул хэрэглэгч та лавлах тодруулах зүйлсээ манай шуурхай албаны 7004-7005 тоот утсаар болон харьяа орон сууцны контороос мэдээллээ авах боломжтой хэмээн Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдээлжээ.