Их Британийн эрх баригч Консерватив нам 9 дүгээр сарын 5-ны өдөр шинэ Ерөнхий сайдаа зарлана.
Тодруулбал, тус нам даваа гарагт удирдагчийг сонгох тодорхой хуваарийг зарласан ба илүү олон хүн намын даргын төлөөх өрсөлдөөнд оролцохоос сэргийлсэн механимзыг боловсруулсан аж.
Хэд хэдэн дуулианы улмаас огцрохоос өөр аргагүйд хүрсэн Борис Жонсоны албан тушаалыг үргэлжлүүлэхээр Консерватив намын 11 гишүүн нэр дэвшихээ зарлажээ.
Их Британийн Гадаад хэргийн сайд Элизабет Трассыг Б.Жонсоны оронд сонгогдох магадлал өндөр хүмүүсийг нэг гэж үзэж байгаа аж.