Тулгар төрийн 2231, Их Монгол улсын 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадам болж өнгөрлөө. Энэ жилийн наадамд Улсын харцага О.Хангай арав давж, аварга болсон.
Тэгвэл түрүү бөхийн бай шагналд энэ жил автомашин бэлэглэх биш, ЭХЭМҮТ-ийг засварлаж, тохижуулахаар болсон нь анхаарал татаж байна. "Тоёота Сэйлс Монголиа" ХХК-ийн хувьд улсын их баяр наадмын түрүү бөхийн бай шагналыг есөн жилийн турш олгож ирсэн бөгөөд энэ удаад ийм ондоо хувилбар сонгожээ.
Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн поликлиникийн тасгийг түрүү бөхийн бай шагналаар засварлаж, Улсын аварга О.Хангайн нэрэмжит болгохоор болсон аж.
Тус төвийн хүүхдийн амбулаторийн хэсгийн 283.8 м.кв талбайг тохижуулах бөгөөд энэ талбайг үйлчлүүлэгч нарт тухтай, хэрэгцээтэй болгон тохижуулахаар засварын ажлыг эхлүүлээд байна. Өдгөө үргэлжилж буй засварын ажил ирэх наймдугаар сарын сүүлээр дуусна гэдгийг албаныхан мэдэгджээ.