"DENS.MN" мэдээллийн сайтын эрхлэгч Т.Шинэбаярын санаачилгаар Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амарын гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлэх гэрэл зургийн үзэсгэлэн 2022.07.09 ний 13:00 цагт "Norphei" art галерeйд нээлтээ хийн, 2022.07.10-ны өдрийг дуустал үргэлжиллээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Төрийн соёрхолт МУГЖ Д.Сосорбарам, Морин хуурч Б.Номуундэлгэр, Төгөлдөр хуурч Б.Энхболд нараас гадна
Амар сангийн тэргүүн, БСШУЯ-ны сайд асан Ё.Отгонбаяр
МУ-ын ерөнхий сайд асан М.Энхсайхан
Сангийн сайд асан С.Баярцогт
"МАК"-ийн дэд ерөнхийлөгч Д.Хулан нар оролцож үг хэллээ.