“Twitter” компанийн удирдлагууд тэрбумтан Илон Маскийг шүүхэд өгчээ. Тэрбумтан тус компанийн хувьцааны хяналтыг багцыг 44 тэрбум ам.доллараар худалдан авах наймаанаасаа буцсан тул ийнхүү шүүхэд хандсан аж.
Илон Маск “Twitter” компанийн хувьцааны хяналтын багцыг 44 тэрбум ам.доллараар худалдаж авах болсноо өнгөрсөн сард зарласан. Гэхдээ дараа нь “Компанийн удирдлагууд надад шаардлагатай мэдээлүүдийг гаргаж өгөхгүй байна, наймаагаа буцаана” хэмээн гомдол мэдүүлэх болсон билээ. Тэрээр хуурамч хаяг буюу спам нийт бүртгэлтэй хаягны хэдэн хувийг эзэлдгийг мэдэх гэсэн ч компанийн зүгээс мэдээлэл гаргаж өгөөгүй аж.
“Twitter”-ийн удирдлагууд “Илон Маск компанийн хувьцаа нэг бүрийг 54.20 ам.доллараар худалдаж авах хэлэлцээрээ дагаж мөрдөх ёстой” гэсэн шийдвэр гаргуулахаар Делавэр мужийн шүүхэд ханджээ.