Наадмын нээлтийг 2500 орчим жуулчин үзэж сонирхжээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 30, 31 жилийн ойн баяр наадам өндөрлөсөн.

Нийслэлээс энэ жилийн хувьд цэнгэлдэх хүрээлэнгийн багтаамжаас шалтгаалж 2000-3000 жуулчинд тасалбар худалдсан байна. Өмнөх жилүүдэд баяр наадмаар манай улсад 90-100 мянган жуулчин ирсэн тоо бий.

Үндэсний их баяр наадам, Монгол наадам үзэхээр энэ жил 5-6 мянган жуулчин бүртгүүлснээс 2500 орчим нь үзэж сонирхжээ.

Гадаадын жуулчдад “Дээлтэй Монгол”, “Соёлын наадам”, “Playtime” зэрэг хөгжим, соёл, урлагийн наадмууд ихэд таалагджээ. Ялангуяа буддын шашны илэрхийлэл болсон цам бүжиг бүхий үзүүлбэрүүд болон “Чингис” хааны цогцолбор хөшөө, монгол гэрт хонох, хурдан морьдын уралдаан зэрэг ихэд таалагдсан аж.