Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 30, 31 жилийн ойн баяр наадамд 1024 бөх барилдаж улсын харцага О.Хангай түрүүлж, улсын харцага Б.Орхонбаяр үзүүрлэсэн юм.
Улсын баяр наадмын албан ёсны түншээр “Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь 9 дэх жилдээ ажиллаж, жил жилийн наадмын түрүү бөхийн бай шагналыг уламжлал болгон гардуулсаар иржээ.
Энэ удаад түрүү бөхийн шагналыг ЭХЭМҮТ-д зориулахаар болжээ.
Улсын аварга О.Хангай “Юун түрүүнд энд хуран цугласан болон нийт монголын ард түмэндээ баяр наадмын мэндийг хүргэе. Төрийн их баяр цэнгэл наадамд түрүүлж, түрүү бөхийн бай шагналыг нийгмийн сайн сайхны төлөө, ялангуяа хүүхдүүдийн сайн сайхны төлөө зориулж байгаад баяртай байна” гэжээ.