Халдлагад өртөж хүнд шархадсан Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн амь насыг аврахаар Нара хотын "Nara Medical University" эмнэлгийн эмч нар 3 цагийн туршид оролдсон боловч тэр хүнд шархыг даалгүй нас барсан болохыг тус эмнэлгийн эмч мэдэгджээ.
Японы Ерөнхий сайдаар 2 удаа сонгогдон ажиллаж Японы нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, нэр хүнд бүхий улс төрч Шинзо Абэ ийнхүү 67 насандаа насан эцэслэлээ.