Монгол тулгар төрийн 2230, 2231, Их Монгол улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100,101 жилийн олон түүхэн ойнууд давхацсан, Үндэсний их баяр наадмын өмнө Эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдын тангараг өргөх ёслол болжээ. Ёслолын арга хэмжээнд ЭМЯ, Архангай, Дархан-Уул, Дорнод, Төв, Увс, Сүхбаатар, ЗГХА-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт зэрэг шинээр томилогдсон нийт 22 ажилтан албан хаагчид тангараг өргөсөн аж. Тангараг өргөх ёслолын үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчдад хандаж өргөсөн тангарагтаа үнэнч байж, салбарын бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход сэтгэл зүтгэл, идэвх санаачилгатай байж ард иргэддээ улам илүү үйлчилдэг эрүүл мэндийн салбарын манлайлагчид нь байгаарай хэмээн захижээ.
Эх сурвалж: "ЭМЯ"