Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоор төрийн дээд цол, одон, медалиар шагнагдсан эрүүл мэндийн салбарын зүтгэлтнүүдэд Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон ЭМЯ-ны удирдлагууд хүндэтгэл үзүүлж хүлээн авч уулзжээ.
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛООР
Ж.Баасанхүү, Монгол Улсын Ардын эмч, Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор
АРДЫН ЭМЧ ЦОЛООР
З.Сарайдамба- Ардын эмч Саргуйн Асрангуй эмнэлгийн зөвлөх эмч Шаргалжуут рашаан сувиллын ахмад эмч
ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР
Я.Буянжаргал- Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга асан ахмад настан
ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР
Н.Баясгалан, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Зүрх судлалын тэнхимийн ахлах багш, Зөвлөх эмч, Анагаах ухааны магистр
ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР
С.Аюурбуниа - Ази фарм ХХК-ийн чанарын албаны дарга
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР
М.Тунсаг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал асан, ахмад настан
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР
Р.Ганбаатар- Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР
А.Оюунцэцэг, Өргөө амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Нярайн тасгийн их эмч
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР
Т.Болормаа- Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал
Эрүүл мэндийн сайд С.Энхболд төрийн дээд цол, одон, медаль хүртсэн хүмүүст болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөж, Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлжээ.
Эх сурвалж: "ЭМЯ"