Дүрслэх урлаг, Соёл судлаач Түүхийн ухааны Доктор Дашнямын Отгонтөгсийн "Монгол домог" бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр 12 цагт Монголын уран зургийн галерейн 3-р давхарын их танхимд нээлтээ хийлээ. Тэрбээр Дүрслэх Урлагийн сургуульд элсэн суралцаж оюутан байхаасаа эхлэн урлан бүтээх ажилд хүчин зүтгэж, 1992 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч, "Шадар Ван Чингүнжавын хөшөө", Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр сумын Ариг голын хөвөөн дээр "Алун Гоо" хатны хөшөөг барималч Д.Цэдэн-Ишийн хамтаар, мөн барималч Д.Батжаргалын хамтаар ХӨВСГӨЛ 60 ЖИЛ өндөрлөг, Мөрөн хотын Бугатай дөрөлж болон хотын төвийн бүх барималд засвар гүйцэтгэл хийж бүтээлцжээ.
Соёл Урлагийн Их Сургуульд суралцаж буй үедээ бүтээсэн "Бөө" уран баримал (Хөвсгөлийн цаатан, бөө мөргөлийн судалгаа, Германы музейд), "Тэр эрийн дурсгалд" уран баримал (Хувилай хааны япон улсад дайлаар мордсон талаарх судалгаа, Францын музейд) зэрэг бүтээлүүд олны хүртээл болж тус сургуулиа 1995 онд дүүргэсэн аж