"Энержи ресурс" компани "тооройн төгөл" байгуулжээ

"Энержи ресурс" компанийн ажилчид 3 жил дараалан Баянхонгорын Эхийн голыг зорьж тоорой модны үр аваачин говьд тарималжуулж байгаа аж. Тэд модны үрээ хүлэмжид амжилттай үрслүүлснээр хэдийнээ тооройн төгөл үүсгэжээ. Улаан номын нэн ховор модыг говьд тарималжуулан авран хамгаалж буй "Энержи ресурс" компанийнханд талархал илэрхийлье.