Францын хүнс, барааны "Intermarché" сүлжээ дэлгүүр Хан-Уул дүүрэгт удахгүй нээгдэнэ

Франц хүнсний сүлжээ дэлгүүр Улаанбаатарт нээгдэх гэж байна гэх зураг бүхий жиргээнүүд олон нийтийн сүлжээнд гараад байгаа билээ.

Эх сурвалжийн мэдээлснээр "Оргил" сүлжээ дэлгүүр Францын "Intermarché" сүлжээ дэлгүүрийг нээхээр Хан-Уул дүүрэгт "Автоланд" автомашины худалдааны төвийн байршилд барилгаа барьж дуусгажээ.

Уг сүлжээ дэлгүүрийг ирэх есдүгээр сард нээхээр төлөвлөж байгааг өөр нэг эх сурвалж хэлжээ. 

Ямартай ч "Intermarché" сүлжээ дэлгүүр нээгдэж, Монголын иргэд франц хүнс, бараа хэрэглэдэг болох нь.

Эх сурвалж: "IKON.mn"