Үер, усны ослоос сэргийлье

Булган аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран Монгол улсын Шадар сайдын баталсан “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх” болон “Үер уснаас үрсээ хамгаалъя” аяны хүрээнд гол, мөрөн, нуурын эрэг дагуу аялал зугаалгаар явж буй иргэдэд үерийн аюул, усны осол, ахуйн хүрээний осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өгч ажиллаж байгаа аж.  Онцгой байдлын газраас  "Иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг биелүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна. ЗААВАР, ЗӨВЛӨМЖИЙГ ХҮЛЭЭН АВЧ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙГАА НИЙТ ИРГЭДДЭЭ БАЯРЛАЛАА" хэмээжээ.