ОХУ-д зохион байгуулагдах "хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх зарчмууд" cэдэвт сургалтад оролцох эмч мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзжээ

Оросын Холбооны Улсын Эрүүлийг хамгаалах яамнаас эх, нярай, 5 хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийн зорилтын хүрээнд “Эх нялхсын эндэгдлийг бууруулах арга зам” сэдэвт сургалтыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай аж.
Тус сургалтыг дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын улмаас 2 жилийн хугацаанд завсарлан 2022 оноос танхимын сургалтыг дахин эхлүүлжээ. Энэ жилийн хувьд 7 дугаар сарын 11-ний өдрөөс 22-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо тус улсын Эрүүлийг хамгаалах яамны харьяа Хүүхдийн анагаах ухааны эрдэм шинжилгээний үндэсний төвд “Хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх зарчмууд” сэдвээр зохион байгуулагдахаар болжээ. Уг сургалтад Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II, Өргөө амаржих газраас нийт 15 эмч оролцохоор шалгарсан аж.