Соёл, урлаг, утга зохиолын хөгжил, соёлын бүтээлч өвийг хамгаалан дэлгэрүүлэх их үйлсийн төлөө 65 жил тасралтгүй зүтгэж, яруу найраг, орчуулгын 10 гаруй бүтээл, тайз, дэлгэцийн 40 гаруй баримтат болон уран сайхны кино зохиол, олон арван түүхэн болон цуврал боть туурвин ард түмнийхээ оюуны хүртээл болгож, хүн ардыг соён гэгээрүүлэх их үйлсэд оруулсан хөдөлмөр зүтгэл, уран зохиолыг сурталчлах, сурвалжлан бичих, үндэсний бичгээ дэлгэрүүлэх, эх хэл, өв соёлоо хамгаалах, ёс заншлыг уламжлуулан үлдээхэд хичээнгүйлэн зүтгэж, олон зуун эрдэмтэн, судлаач, шинэ залуу боловсон хүчнийг бэлтгэхэд үр бүтээлтэй ажиллан орчин цагийн утга зохиолын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Тангадын Галсанд Хөдөлмөрийн баатар цол хүртээжээ.