"Рио тинто" компанийн Бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр амжилттай үргэлжилж байна

"Рио Тинто" Монгол компани цар тахлын нөлөөгөөр хүндрэлд өртсөн бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Инвескор санхүүгийн байгууллагатай хамтран хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж.

 Өнөөдрийн байдлаар 112 бизнес эрхлэгчид зээл олгосноос 63 эмэгтэй бизнес эрхлэгч, 6 өрх толгойлсон эцэг, эхийн эрхэлж буй бизнес, 9 хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 73 импортыг орлох үйлдвэрлэл зэрэг нийгмийн чухал зорилтот бүлгүүдэд хүрч ажиллажээ.Бизнес эрхлэгчид АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (USAID) сургалтад хамрагдан бизнесийн үр өгөөжөө нэмэгдүүлэх боломжтой аж. Хэрвээ та жилийн 4.8%-ийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахыг хүсвэл Покет аппликейшн татаж Рио Тинто цэсээр хүсэлт илгээгээрэй.