Эрүүл мэндийг дэмжих сан нь Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөлөл, тандалтын ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлдэг аж.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 37 дугаар тогтоол, 2021 оны 323 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслийн 2022 оны 3 дугаар улирлын сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтад оролцох төслийн бичиг баримтыг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 25-ны өдрийг дуустал Эрүүл мэндийн яаманд хүлээн авахаар болжээ.