Реалист төрлөөр уран бүтээлээ туурвидаг Зураач О.Хүдэрчулууны "Илч гэрэл" нэртэй уран зургийн үзэсгэлэн "Bluemon"-ийн Norphei арт галлериа-д үргэлжилж байна. Түүний хувьд 2008 онд дүрслэх урлагийн академийн уран зургийн ангийг төгссөн бөгөөд хэсэг хугацаанд завсарласны эцэст 4 жилийн өмнөөс уран бүтээлээ дахин туурвиж эхэлжээ. Энэ нь түүний анхны бие даасан үзэсгэлэн бөгөөд 40-өөд уран бүтээл тавигджээ. Үзэсгэлэнгийн нэрийн хувьд айл гэр бүрд дулаан элч гэрэл, түгж байгаасай хэмээн "Элч гэрэл" хэмээн нэрлэсэн аж.
Уг уран бүтээлч нь ирэх 9 сараас Флоренцийн дүрслэх урлагийн академид мэргэжил дээшлүүлэх зорилгын хүрээнд уг үзэсгэлэнгээ гаргажээ. Тэрбээр дүрслэх урлагийн олон ололтуудтай шинэ орчинд сурсан мэдсэнээ эх орныхоо хөрсөнд буулгах мөрөөдөлтэй аж. Түүний үзэсгэлэн 7-р сарын 1-нд нээлтээ хийсэн бөгөөд энэ сарын 18-н хүртэл наадмын өдрүүдээр ч үргэлжлэх аж. Түүний уран бүтээлийн үнийн хувьд 1,2 саяас 5 саяын хооронд байгаа аж.