АНУ-ын ТНБД Э.Блинкен АНУ-д суух Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан Элчин сайд нартай уулзах үеэрээ Элчин сайд Ө.Батбаяртай уулзжээ. Энэ үеэр Элчин сайд Ө.Батбаяр Монгол, Америкийн харилцааны асуудлаар ТНБД Э.Блинкен-тэй товч санал солилцсон аж.
Тэрбээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн халуун дотно мэндчилгээг түүнд уламжилж, ойрын хугацаанд хоёр талын харилцаанд төлөвлөгдөж буй зарим нэг ажил, арга хэмжээний талаар мэдээлж, ярилцжээ.