Өчигдөр /07.04/ АНУ-ын Тусгаар тогтнолын баярын өдөр тохиосон. Тус өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден-д баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлж, Америкийн найрсаг ард түмэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэжээ.