Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 56 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 46 байгууллагад дүгнэлт гаргаж, 7 байгууллагыг аудитын түүвэрт хамруулж, 3 байгууллага аудит хамрагдаагүй байна.
Дүгнэлт гаргасан байгууллагаас 37 байгууллагад “Зөрчилгүй”, 7 байгууллагад “Хязгаарлалттай”, нэг байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгч, нэг байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан.
Аудитаар нийт 333.4 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 324.6 тэрбум төгрөгийн 66 алдааг залруулж, 0.7 тэрбум төгрөгийн 28 зөрчилд төлбөрийн акт, 3.5 тэрбум төгрөгийн 63 зөрчилд албан шаардлага, 2.2 тэрбум төгрөгийн 6 зөрчилд хариуцлага тооцуулах санал, 2.4 тэрбум төгрөгийн 92 зөрчилд зөвлөмж өгсөн байна.