Эрчим хүчний салбарт тохиож байсан нэгэн гашуун сургамж

Одоогоос 13 жилийн тэртээ 2009 оны 8-р сарын 17-ны өдрийн өглөөний 08 цаг 13 минутад ОХУ-ын Эрхүү мужийн Ангар мөрөн дээрх Саян-Щушенскийн УЦС дээр томоохон осол аваарь гарчээ. Тухайн осол гарахын өмнө уг цахилгаан станцын хүчин чадал 4,400 Мвт-аар ажиллаж байсан аж.

Уг УЦС-ын турбин генераторын өрөөнөөс эхэлж гарсан ослын улмаас тус станцын олон тооны турбин генераторууд эвдрэн сүйдэж, цахилгаан шугам сүлжээнд богино холболт үүсч улмаар Сибирийн бүс нутгийн эрчим хүчний системд томоохон хэмжээний дутагдал үүсчээ. Ослын улмаас станцад ажиллаж байсан 75 ажилтан амь үрэгджээ.  

Осол юунаас болж үүсэв? Уг ослын шалтгааныг магадлан шалгасан ажлын хэсгийн дүгнэлтэд уг станцын нэг турбин генераторын бэхэлгээний боолт суларч алдарсны улмаас турбины эргэлтийн тэнцвэрт байдал болон даралт алдагдаж улмаар шат дараалсан ослууд үргэлжлэн гарсан гэж дүгнэжээ.  

Өөрөөр хэлбэл элэгдэж муудсан, солих ёстой, завсарлах ёстой эд анги, тоноглолыг зохих цаг хугацаанд нь засварлаагүйн улмаас уг осол үүдсэн гэж дүгнэсэн аж. 

Станцийг сэргээн засварлах, хүчин чадлыг нь ослын өмнөх түвшинд хүргэхийн тулд 5 жилийг зарцуулж, сэргээн босголт засварын ажилд нийт 20.0 гаруй тэрбум рублийг зарцуулжээ.  СУРГАМЖ: Өвлийн оргил цагийн ачааллын томоохон хүч чадлыг нийлүүлж буй ДЦС3 болон ДЦС4-ийн тоног төхөөрөмжийн их ба урсгал засварыг цаг хугацаанд нь, шаардлагатай хэмжээнд хийж байхгүй бол, мөн үндсэн тоноглолуудын элэгдэл, хорогдол, насжилтын байдалд тогтмол үзлэг шалгалтыг чанартай хийж байхгүй бол ДЦС дээр том жижиг осол аваарь гарах магадлал нэмэгдсээр л байдаг ажээ. Хүйтэн сэрүүн уур амьсгалтай Монгол орны хувьд эрчим хүчний салбар, үүнйи дотор ДЦС, дулааны шугам сүлжээний их засварыг хийх цаг хугацаа тун богино гэдгийг бид бүх түвшинд анхаарч ажиллах шаардлагатай.

Н.Энхбаяр