Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа “Хилийн чанад дах монголчуудын нэгдсэн чуулга” уулзалтыг Улаанбаатар хотноо энэ сарын 3-6-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа аж. Энэ удаагийн чуулга уулзалтын хүрээнд “ХИЛИЙН ЧАНАД ДАХ МОНГОЛЧУУДЫН ЗӨВЛӨЛ” IV чуулган Гадаад харилцааны яаман дээр үргэлжилж байна.