"МОНЦЕМЕНТ" үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

 Сүүлийн үед "МОНЦЕМЕНТ" үйлдвэрийн нийлүүлэлт зогссон гэх мэдээлэл олон нийтийн дунд түгэх болсон. Энэ тухай Монцемент компанийн ерөнхийлөгч Н.Мөнхнасан өөрийн байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр: "Манай үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Нийлүүлэлтийн хувьд бид өөрсдөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авч, өнөөдрийг хүртэл үйлдвэрлэл 25/7 цагаар тасралтгүй ажиллаж байна. Олон нийтэд үндэслэлгүй ташаа мэдээлэл тараагаад байгаа дээр шүүхэд хандах болно" гэжээ.