Содномзундуйн Эрдэнэд бид тийм ч таатай ханддаггүй л дээ.
Гэхдээ тэрээр:
2018 онд тухайн үеийн УИХ-н даргыг зайлуулж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг гартаа оруулах шуналдаа улайрсан бүлэглэлийн хууль бус, увайгүй шаардлагын эсрэг хуульт ёсны суурь зарчмаа барьж тэмцэж байв.
2019 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг гартаа бүрэн оруулсан бүлэглэл Үндсэн хуулийн бус аргаар шүүх засаглалд халдсан (ҮАБЗ-ийн зөвлөмж гаргаж, шүүгчдийг шалтгаангүйгээр чөлөөлөх) хуйвалдаан хийхэд эрх чөлөөний үндсэн зарчмаа барьж эсэргүүцэж байлаа.
2020 онд шүүх засаглалыг гартаа авсан бүлэглэлийн зүгээс Ардчилсан намын дүрэмд хулгайн аргаар өөрчлөлт хийж Ерөнхийлөгчийн суудлаа бэхлэхээр дайрахад АРДЧИЛЛЫН ЗАРЧМАА барьж босов.
2022 онд ардчиллыг багалзуурдах хүсэлтэй хүмүүсийн сунгааг зогсоож чадлаа гэж нэгэн иргэн өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.