Нэрт нийтлэлч Баабар: С.Баярцогт АН-ын дарга болвол би намд эргэж элсэхэд бэлэн байна

Ойрын өдрүүдэд Ардчилсан намын дотоод улс төр нилээд халж буй. Тамга, бүртгэлийн асуудал нь нэг талдаа гарсан ч одоо намын даргын суудал, түүн дээр хэн очих вэ? зэрэг асуудлууд үлдсэн юм. Олон таамаг ч явж буй.

Үүнтэй холбоотойгоор хэн хэнийг дэмжиж буй нь ч илэрхий болсоор.

АН-ын анхдагч лидерүүдийн нэг болох нэрт нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр намаа орхисон байгаа ч Сангийн сайд асан С.Баярцогтыг АН-ын дарга болвол намдаа эргэн ирэхээ мэдэгдсэн нь цахим орчинд дуулиан тарьжээ.

Тэрээр: 

Улсаа аварсан энэ залуу намын дарга болвол би намд эргэж элсэхэд бэлэн байна. Учир нь улс орон гацаанаас гарах үүд хаалга нээгдэнэ гэж

Мөн одоогийн дарга С.Эрдэнэ ч АН 2024 онд шинэ намын дарга, шинэ бүрэлдэхүүнтэй сонгуульд орно гэж удаа дараа мэдэгдээд буй нь С.Баярцогтыг хэлээд байна уу? гэх таамаг төрүүлж буй