Токиод есөн өдөр дараалан цельсийн 35-аас дээш хэмд хүрч халжээ

Японы нийслэл Токио хотод түүхэндээ хамгийн олон буюу есөн өдөр дараалан цельсийн 35-аас дээш хэмд хүрч халсан талаар тус улсын Цаг уурын агентлаг мэдээлжээ.

Тодруулбал, ням гарагт Токиогийн төв хэсэгт 35.3 хэмд хүрснээр 2015 оны долоодугаар сарын 31-нээс наймдугаар сарын 7-ны өдөр хүртэл найман хоног үргэлжлэн халсан дээд үзүүлэлтийг шинэчилсэн аж.

Мөн ням гаргийн үдэд Сано, Точиги мужид цельсийн 36.2 хэм, Фүкүшима, Касама, Ибараки мужид цельсийн 35.6 хэмд хүрч халжээ.

Цаг уурын агентлагийн зүгээс хэт халж байгаатай холбогдуулан ус сайн ууж, наранд болон халуунд цохиулахаас сэргийлэх арга хэмжээнүүдийг авахыг олон нийтэд уриалсан зөвлөмж гаргажээ.