Өнөөдөр /2022.07.02/ УИХ-ын гишүүн асан ХНХ-ын сайдаар ажиллаж байсан Н.Номтойбаярын төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр 43 нас хүрч байгаа аж. Түүний хувьд
- 1986-1995 Нийслэлийн 10 жилийн 45 дугаар дунд сургууль
- 2001 ондАНУ-ын Индиана мужийн Валпарайсо Их Сургууль Улс төрийн шинжлэх ухаан, Практик бизнесийн хос мэргэжлээр тус тус төгссөн.
- АЖИЛЛАСАН БАЙДАЛ2001-2005 ондТагнуулын ерөнхий газар2005-2008 онд"Монголын Алт" /MAK/ ХХК-д Төслийн менежер2008-2009 ондТагнуулын ерөнхий газар2009 онд"Монголын Алт" /MAK/ ХХК-д Тамгын газрын захирал2010 онд"Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв" ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн2010 онд"Монголын Алт" /MAK/ ХХК-д Бодлогын зөвлөлийн гишүүн, Дэд ерөнхийлөгч2012 ондНийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга2012-2016 ондМонгол Улсын Их Хурлын гишүүн2016 оноосМонгол Улсын Их Хурлын гишүүн2016-2017 ондМонгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдШАГНАЛ2012 ондНийгмийн хамгаалал, хөдөлмөрийн тэргүүний ажилтан2014 ондАлтангадас одонГАДААД ХЭЛ- Англи
Мөн 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж, нэр дэвшигчийн үнэмлэхээ авсных нь дараа түүнийг цагдан хорьсон юм. Тодруулбал, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулснаар албан ёсоор сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлдэг. Нэр дэвшигчийн үнэмлэхийг нь баталгаажуулсны дараа Н.Номтойбаярыг саатуулсан нь олон хууль зөрчсөн хэмээн өмгөөлөгчид, ар гэрийнхэн нь ч мэдээлж байлаа.
Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчийг нотлох баримттай, үйлдэл дээр нь бариагүй бол саатуулахгүй заалттай ч Н.Номтойбаярыг саатуулж, нэр дэвшигчийнх нь үнэмлэхийг түүний аав Б.Нямтайшир гардан авч, сонгуулийн сурталчилгааны хугацаанд түүний сонгуулийг удирдсан юм.
Тэрээр шүүх хуралд: Зээл авахаар шалгарсан 29 төслөөс надтай хамаарал бүхий иргэн, хуулийн этгээд байхгүй ба миний бие албан тушаалын байдлаа урвуулж бусдаар дамжуулан хэн нэгэнд давуу байдал олгосон зүйл ч мөн байхгүй. Харин миний бие Сайд болохоос өмнөх үе үеийн Засгийн газар олон арван тэрбум төгрөгийг эргэн төлөлтгүйгээр олгож байсныг таслан зогсоож, 100 хувь эргэн төлөлттэй болгож өөрийгөө гавьяа байгуулсан гэж үзэж байна гэж өмнөх шүүх хурлуудад хэлж байжээ.