“Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг Засгийн газрын гишүүний албыг давхар хаших тоон хязгаарыг зааж өгөх шаардлага бий юу” гэсэн асуулгад 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагийн байдлаар нийт 52000 хүн үзэж, 761 LIKE, 212 SHARE, 590 хүн өөрийн санал сэтгэгдлээ бичжээ. Асуулгад гавьяат багш, хуулийн салбарт ажиллагсад, эдийн засагч, ахмад, оюутан залуучууд гээд бүх насны иргэд саналаа өгчээ.
Асуулгад оролцсон нийт 590 хүнээс:
1 буюу Шаардлагатай: 121 хүн (22.3 %)
2 буюу Шаардлагагүй : 327 хүн (60.3%)
3 буюу УИХ-ын 4 гишүүн сайд байх одоогийн заалтыг хэвээр үлдээх: 94 (17.3%) 48 хүн тайлбар сэтгэлдэл бичжээ.
Асуулгад оролцогчид давхар дээл буюу УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хаших эсэх талаар байр сууриа тайлбарласан сэтгэгдлүүдээс зарим онцлохыг нь хүргэж байна.
- Давхар дээлтэй гишүүдээс дан сайдууд шийдвэр гаргахдаа маш муу байна. -
Ерөнхийдөө тухайн салбарт гар бие оролцсон ажлаа мэдэх хүн байвал заавал тийм ийм гэх шаардлагагүй гэж бодож байна. Төрийн хар хайрцгийн бодлого гэж бас байх шаардлагатай.
- Давхар дээл бол зөв. Байх ёстой. Давхар дээлгүй ЗГ-ын гишүүнийг захын гишүүн дарамтлаад шантаажлаад байж болохгүй. Гэхдээ гишүүдийн тоог нэмсэн тохиолдолд. 76 гишүүнтэй байхад 20 орчим нь сайд болчихоор УИХ-ын хяналт алдагдчихаад байгаа юм.
ЗГ нь УИХ-ынхаа дээр гарчихна.
- Австрали жишгээр, тухайн салбарын мэргэшсэн, туршлагатай улс төрч байвал илүү зохимжтой нь харагдаж байна.
- Хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засаглалаа хянах ёстой, болж өгвөл Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүд УИХ гишүүн байх хэрэггүй.
- Төрийн хар хүн гэсэн чухал ойлголт байдаг шүү. Улс төрч хүн төрийн хар хүн өөр өөр ойлголт. Асуудлаа ойлгох гэж хугацаа их орж байна.
- Хувилж болно. УИХ-ын 76 гишүүнийхээ 10% ч гэдэг юм уу. Мэдээж тооцоо судалгаанд үндэслэнэ. гэжээ.