"Америкийн өдрүүд" 2022 үргэлжилсээр Дархан хотод ээлжит тоглолтоо зохион байгуулжээ. Зохион байгуулалтын багийнхны зүгээс
"Дарханчууддаа баярлалаа, МУ-ын Зэвсэгт хүчний 330-р ангийн үлээвэр найрал хөгжим болон "Гүрэн" хамтлагтай хамтарсан Залуучууд театр дахь сэтгэл хөдөлгөм тоглолт, төв талбай дахь гэнэтийн тоглолтууд гээд АНУ-ын армийн хамтлагийн Дархан дахь аялал бидний төсөөллөөс ч илүү гайхалтай болж өнгөрлөө. Хамтлагийнхан маань Дарханы үзэгчдэд өөрсдийн уран бүтээлийг толилуулж, American Corner, Darkhan-д Дарханы хүүүхэд залуучууд, тэр дундаа "Call for You" хөтөлбөрийн оролцогчидтой уулзаж, ярилцсандаа баяртай байна. Халуун дотноор хүлээн авсан Засаг дарга Б.Азжаргалд гүн талархал илэрхийлье" хэмээжээ.