Тэрбээр 1957 оны 07 сарын 01 нд Ардын Уран зохиолч С.Эрдэнийн хүү болон мэндэлжээ.
Бат-Үүл 1990 онд Монголын Ардчилсан Намыг анх байгуулалцаж, анхных нь даргаар сонгогдон 1992 он хүртэл ажиллаж байжээ.
Тэрбээр 1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, 1992-1996 онд Монголын Ардчилсан Намын улс төрийн судалгааны хүрээлэнгийн захирал, Монголын Үндэсний Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд даргаар ажиллаж байгаад 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байжээ. 2004, 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдож 8 жил ажиллажээ.
2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор Монгол Улсын баатар цолоор шагнуулсан юм.
Тэрээр 2012 оны Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ардчилсан Намын жагсаалтыг тэргүүлэн оролцож намдаа ялалт авчирсан бөгөөд 2012 оны 8 сарын 7-ноос 31 дэх нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албыг хашиж байв.
Харин одоо Нийслэлийн ардчилсан намын даргын албыг хашиж байна.