АН-ын XIV их хуралд оролцох орон нутгийн төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт эхэлжээ

Ардчилсан намын XIV их хуралд оролцох 21 аймаг, 330 сумын төлөөлөгчдийг чадавхжуулах эхний ээлжийн сургалт өнөөдөр ИХ ТАМИР амралтын газар эхэлжээ.
Сургалтад “Ардчилсан намын Үзэл баримтлал” сэдвээр Улс төр, хамтын ажиллагаа хариуцсан дэд дарга Б.Гарамгайбаатар, ҮБХ-ны гишүүн, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Сосорбарам нар Ардчилсан намын Үзэл баримтлалийн талаар мэдээлэл, танилцуулга хийжээ. 
Эх сурвалж: "АРДЧИЛСАН НАМ ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР"