Монголчуудын бахархалт түүх, давтагдашгүй соёл, зан заншлын хэлхээ болсон Монгол наадмаа Монголчууд хаана ч явсан тэмдэглэсээр ирсэн эртний уламжлалтай. Тиймээс эдүгээ АНУ-ын Чикаго хотод амьдарч буй Монголчууд энэхүү уламжлалаа өртөөлөн сүүлийн 20 гаран жил Монгол наадмаа тэмдэглэн ирсэн аж. Уг наадмын хүрээнд өв соёлоо тээх, сурталчлах, ёс заншлаараа бахархах арга хэмжээнүүд зохион байгуулагдахаар болжээ. Гадаадад төрж өссөн хүүхэд, залуус ч наадмын зохион байгуулалтад хэдэн 10-аараа идэвхтэй оролцон ажиллаж байгаа аж.