МУ-ын Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч наймдугаар сард түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суухаар ирэх хүсэлт гаргасан төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хүсэлтийг үндэслэн 1630 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 420 гадаадын иргэнд Монгол Улсын виз олгожоо. Энэ тоон үзүүлэлтийг өмнөх оны наймдугаар сарын тоон үзүүлэлттэй харьцуулахад визийн зөвшөөрөл олголт 41,6 хувь, виз олголт 46,9 хувиар өссөн үзүүлэлт аж. Мөн өнгөрсөн сард цахим үйлчилгээний Eimmigration.mn системээр нийт 112 аж ахуйн нэгж, байгууллагын 216 гадаадын иргэний хүсэлтийг хүлээн авч, 87 аж ахуйн нэгж, байгууллагын 148 гадаадын иргэний хүсэлтийг холбогдох хууль, журмын дагуу хянан шийдвэрлэжээ. Харин баримт бичгийн бүрдэл хангаагүй бусад аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын иргэний хүсэлтийг буцаасан аж.