Наадмын тасалбарыг өнөөдрөөс цахимаар худалдаалж эхэлнэ

Ардын хувьсгалын 100, 101-н жилийн ой Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг үзэж сонирхох гадаад, дотоодын иргэдэд тасалбарыг 100 хувь цахимаар борлуулахаар болжээ. Та дараах холбоосоор нэвтэрч (https://www.enaadam.mn/?fbclid=IwAR2R5efAv5Q3Qf3Hzn6NRgzKjE1-tE7EhQNcuG7myNv9UwTaeG3ivZ0eX_8 ) наадмын тасалбараа захиалаарай. 

Өмнө нь жуулчдын тасалбарын захиалгыг зөвхөн цахимаар 2022 оны зургадугаар сарын 29-ний өдөр хүртэл хүлээн авч байна гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээлж байсан. 

Харин одоо бүх тасалбар захиалгыг цахим болгосон талаар нийслэлээс мэдээлэв. Тасалбар авах жуулчид дараах материалыг бүрдүүлэх аж.

Үндэсний их баяр наадмын тасалбарыг www.enaadam.mn цахим сайтаар өнөөдрөөс /2022.07.01/ борлуулж эхлэх аж. Тасалбарын үнийн хувьд сүүдрэвчтэй нь 52 мянга 500, сүүдрэвчгүй нь 42 мянган төгрөгөөр борлуулагдана. Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ аж. 

Нэг хүн хоёр тасалбар, автомашины таван зөвшөөрөл авах боломжтой. Наадмын тасалбар болон автомашины зөвшөөрлийг хүргэлтээр авч болох аж.

Харин гадаадын жуулчдын тухайд тасалбар авахдаа:

  • Албан бичиг
  • Нислэгийн тийз захиалгын баталгаажуулалт /Хэзээ, ямар агаарын тээврийн компаниар ирэх/
  • Зочид буудлын захиалгын баталгаажуулалт /Ямар зочид буудалд байрлах/

Тасалбар захиалгын албан бичгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын бичиг хэрэг болон [email protected] цахим хаягаар хүлээж авах аж. Мөн наадмын билетийг борлуулахдаа Цахим хөгжлийн яамны санал болгосон "enaadam.mn"  гэх хаягаар худалдаалахаар туршилтаа хийж эхэлснийг албаныхан мэдээлжээ.