ӨНӨӨДӨР: “Монгол уран дархан 2022” үзэсгэлэн эхэлнэ

Улаанбаатар Долоодугаар сарын 1-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт Монголын Уран зургийн галерейд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол уран дархан 2022” үзэсгэлэн эхэлнэ.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт ЭМЯ-нд иргэдээс эрүүл мэндийн салбартай холбоотой ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар тус яамны удирдлагууд хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99741854, 86885060

10.00 цагт Хангарди ордонд НИТХ хуралдана.

11.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 55 дугаар сургуульд Буриадын Боловсролын бодлогын хүрээлэнд Хэл засалч багшаар суралцсан багш нарт диплом гардуулна.

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"