УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Би ардчиллын төлөө танк шиг зүтгэнэ

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат ширүүхэн хэдэн үгийг хэлжээ.

Тэрээр: 

Монгол Улс, монголын парламентад хар толбо болж үлдэх нь

Хүний олон хүнээ барьдаггүй гэдэг, гэхдээ монголчуудын сайхан заншил энэ Их хурал дээр байхгүй болсон харагдаж байна. МАН-ын олонхи, намын дарга нь заавар өгч, манай хэд хуйвалдаж Ардчилсан намыг их самарч байна аа, та нар.

 Олонхи цөөнхдөө зориулж, гэмт хэргээр барьцаалагдсан нөхөдтэй нийлж ийм зүйл хийж байгаа нь Монгол Улс, монголын парламентад хар толбо болж үлдэнэ. Ард түмэн ядуурлын туйлд орж, Азийн гөлөг орон болж, Азийн гөлөг намынхан, Азийн гөлөг Ерөнхий сайдтай байгаа нь харамсалтай. Ийм байдал удаан үргэлжлэхгүй байх.

 Наадмын дараа намар болно, хичээл сургууль эхэлнэ. Тэр үед жинхэнэ Ардчилсан намын гишүүн, жинхэнэ ардчиллыг эрхэмлэдэг иргэдтэйгээ тулна.
Би Ардчиллын төлөө танк шиг зүтгэнэ, угаасаа миний мэргэжил танкчин гэжээ.